Гэр бүлийн амьдралдаа цэг тавьж, нөхрөөсөө салахаар шийдсэн дуучин Daisy хэсэг хугацаанд ганцаар байхыг илүүд үзсэн гэдэг. Бага насны хүүхдүүдээ өөрөө асарч, амьдралын бартаа саадыг сэтгэлийн хат, зориг тэвчээрээр туулах нь дээр хэмээн бодож буй дуучин бүсгүй фэйсбүүк хуудсаа ч түр хаасан аж. Мэдээж хэрэг, ийм амаргүй шийдвэрийг гаргасан түүнд сэтгэлийн дэм хайрлаж, зоригжуулсан хүн ч эргэн тойронд нь цөөнгүй байсан.
Тэгвэл угийн цоглог зантай дуучин бүсгүй багахан хэмжээний тайлан тоглолтоор фэнүүдтэйгээ уулзахаар болжээ. Энэ тухайгаа тэрбээр “Ирэх сард багтаан Daisy миний бие зөвхөн өөрийнхөө уран бүтээлээр бие даасан жижиг хэмжээний тоглолтыг өөрийн сонсогч, дэмжигч залуустаа зориулан тоглохоор боллоо. Уран бүтээлч бид өөрсдийн хийж чадах бүхнээрээ хүмүүст туслахыг ямагт хичээдэг ч одоогийн энэ бэрх нийгэмд тэр болгон амжилтыг авчирч чадахгүй байгаа нь мөнгө санхүүгийн бэрхшээлтэй гүн холбоотой байдгийг хэн бүхэн ойлгож дэмжиж байгаасай гэж үнэн сэтгэлээсээ хүсэх байна" хэмээн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэгвэл дуучин бүсгүйн тоглолт ирэх сарын 9-нд буюу Ялалтын баярын өдөр болох бөгөөд яг хаана гэдгийг нь одоогоор нууцалж байгаа гэнэ лээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )
Yalaltyn bayar mongolyn bayar bish..