УДЭТ-ын сайхан бүсгүйчүүдийн нэг гэлцдэг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Эрдэнэцэцэг шүлэг бичих авьяасаа чамгүй нууцалдаг. “Оюутан охидод өрөө хөлслүүлнэ” жүжгийн дуу болон гавьяат жүжигчин Т.Ариунаагийн нэлээд хэдэн дууны шүлгийг зохиосон тэрбээр сэтгэлийнхээ гүн дэх гуниг ганцаардад, баяр бахдал бүхнийг тэмдэглэлийнхээ дэвтэрт буулгадаг гэсэн.
Багагүй хугацаанд нөхөрлөсөн шүлгийн дэвтрүүдээ тэрбээр ихэд нандигнан хадгалдаг бөгөөд рок попын уран бүтээлчдэд ч сонирхуулж амждаг аж. Харин найз нөхдийнхөө зөвлөснөөр Б.Эрдэнэцэцэг өөрийн шүлгийн түүврийг эмхэтгэн ном гаргахаар зэхсэн гэнэ. Тайзны бүтээлээс гадна кино урлагт ч тууштай зүтгэж буй жүжигчин бүсгүй саяхан хар тамхи, хүний наймааны эсрэг сэдэвтэй кинонд тоглосон юм байна. Мөн тун удахгүй “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин г.Эрхэмбаярын хийж буй нэгэн кинонд тоглохоор бэлтгэж байгаа гэсээ шүү.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )
dramiin teatraas garsan gesen. tegeed l kinond ih toglood bga yuma da