“Гоо үзэсгэлэн ертөнцийг аварна” гэдэг үг бий. Тэрхүү гоо үзэсгэлэнгийн цогц шийдэлд ямар зүйлүүд багтах юм бол... Царай зүс, бие галбираараа гайхуулсан олны танил бүсгүйчүүдийн хувьд, бүх зүйл нь өв тэгш байх ёстой гэж үздэг юм билээ. Тэгвэл дур булаам өгзөгтэй байна гэдэг бас л сайхан гэх тодотголд нь багтах болов уу. Харин олны танил охид бүсгүйчүүдээс хамгийн дур булаам өгзөгтэй нь бол...
- 1. “Гоёл-2011” наадмын топ моделиор шалгарсан Э.Сэлэнгэ энэ жагсаалтыг тэргүүлж буй. Нуруугаа хотойлгон донжтой нь аргагүй алхдаг болохоор ч тэр үү, олны харц хамгийн түрүүнд өгзөг дээр нь тусдаг гэхэд хилсдэхгүй биз. Топ модель гэх эрхэм хүндтэй шагнал гардсан даруйдаа дур булаам өгзөгнийхөө хамт нэрд гарсан гоолиг бүсгүй маань нэгэн ярилцлагадаа “Энэ бол миний давуу тал. Хэн нэгний анхаарлыг татах гэж тэгтлээ хичээж явдаггүй. Тэгээд ч манай удмын эмэгтэйчүүд бүгдээрээ л ийм өгзөгтэй” хэмээн ярьжээ. Үнэхээр ч загварын ертөнцөд нэлээд өндөрт тооцогдож буй түүний хүүхдэрхүү төрх, ялдам инээмсэглэл, дур булаам өгзөг олон хүний анхаарлыг татаж эхэлсэн нь нууц биш. 13-хан настайдаа загварын тайзан дээр хөл тавьсан Э.Сэлэнгэ өнгөрсөн хугацаанд нэлээд олон тэмцээн уралдаанд амжилттай оролцжээ. Хайрын амтанд мансуурч суугаа топ бүсгүй маань ойрын хугацаанд хуримын тов дуулгаж магадгүй гэнэ лээ.
- 2. Топ модель Д.Пүрэвсүрэн гэхээр л манайхан андахгүй. Загварын тайз, кино жүжиг, реклам сурталчилгаа, клип, фото зураг гээд л чамгүй олон зүйлд хүчээ сорьж яваа авьяаслаг бүсгүйн гоо үзэсгэлэн бараг л брэнд болчихож. Эхээс төрсөн биеэ гайхуулах мэт нүцгэн зургаа авахуулан, загварын шоунд оролцохдоо хамгийн чамин даашинзаар гоёдог топ модель тийм ч туранхай биш. “Силикон шахуулсан” хэмээн хэсэгтээ л хардуулсан хөх, өгзгийг нь муухай гэж хэлэх хүн бас ховор биз ээ. Ямартаа ч, дур булаам өгзөгтэй модель бүсгүйн хувьд аль болох бариу загварын богино хормойтой даашинз өмсөх дуртай юм билээ. “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд хүртэл оролцож явсан Д.Пүрэвсүрэн загварынхан дотроо нуруу багатай харагддаг ч, бие галбираараа хэнээс ч дутахгүй. “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяраас хэл амтайхан салж, бяцхан охиноо тэвэрч хоцорсон ч тэрбээр өдгөө хоёр дахь амьдралаа зохион аз жаргалтай яваа. Хайр сэтгэл, ажил төрөлтэй нь холбоотой элдэв асуудал олны чихийг дэлдийлгэж байхад үл тоомсорлон алхдаг өөртөө итгэлтэй бүсгүй маань “Би бодлынхоо боол нь болж амьдармааргүй байна. Өнгөрсөн хугацаанд болсон бүх зүйл тэндээ үлдэг” хэмээн ярьдаг билээ.
- 3. “Miss Mongolia-2005” тэмцээний ялагчаар тодорч, улмаар ӨАБНУ-ын Танзани улсад зохиогдсон “Best model of the world” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, “Top model” өргөмжлөл хүртсэн мисс Б.Гантогоо ч энэ жагсаалтад багтаж. “Нүдэндээ давхраа хийлгэсэн” гэх асуудлаар хэсэгтээ л хэвлэлийнхэнд гоочлуулсан түүний бие галбирыг “Миссүүдийн дотроос хамгийн сайхан нь” хэмээн үнэлэх хүн олон байдаг юм билээ. Үндэсний хувцас гайхалтай сайхан зохидог мисс бүсгүйн хувьд ч, энэ бүхэндээ сэтгэл хангалуун явдгаа нуугаагүй. Хэтэрхий гэмээр туранхай харагддаг орчин цагийн “мисс”-үүдээс тэрбээр монголжуу төрх, галбир сайтай биеэрээ ялгарч чаддаг гэхэд хэтрүүлсэн болохгүй. Харин хэт жин нэмсэн тохиолдолд хэлбэрээ алдаж мэдэхээр түүний өгзөг эрчүүдийн анхаарыг татсан хэвээр. Засаг даргын туслах залуутай хэсэг хугацаанд хамт амьдарсан ч гэр бүлтэй байсныг нь мэдээд сэтгэлээ татсан мисс бүсгүй өдгөө мөн л хоёр дахь амьдралаа зохиосон.
- 4. “A-Artist” нэртэй продакшин байгуулаад чамлахааргүй амжилттай яваа жүжигчин Р.Анхням нэгэн үе эрчүүдийн мөрөөдлийн бүсгүй болсон удаатай. “Стриптиз блюз” эротик жүжгийн гол дүрд тоглож, олны өмнө нүцгэлсэн түүнийг “Секс симбол” хэмээх албан бус нэр өнөө хэр нь дагадаг. Чармай нүцгэн зургаа авахуулан, сексийн тухай илэн далангүй ярилцлагаа хэвлэлээр нэг тараасан жүжигчин бүсгүйн бие галбир тун ч дажгүй. Ялангуяа элдэв янзаар татуулсан фото зургуудаас нь түүний өгзөг ямар харагддагийг мэдэх боломжтой. Урлагийн эрчүүдтэй нэр холбогдож явсан хэдий ч, хувийн амьдралаа багагүй нууцалдаг Р.Анхням өдгөө ганц бие байхаа больсон. Харин нэгэнтээ “Тайз дэлгэцийн бүтээлд ахиад нүцгэлэхгүй” хэмээн ам бардам өгүүлсэн ч тэрбээр хэлсэндээ хүрч чадаагүй. “Үнсэлт”, “Гурван шөнө, хоёр өдөр”, “Сексийн эрх чөлөө” зэрэг эротик кинонд хүчээ сорьж нүцгэн бие, секси байдлаараа үзэгчдийн байлдан дагуулсан. Хэдийгээр өөрийгөө энгийн зантай даруухан нэгэн мэтээр тайлбарладаг ч, эрчүүдийн хувьд жүжигчин Р.Анхням дур булаам өгзөгтэй, секси бүсгүйгээр төсөөлөгддөг аж.
- 5. Дуучин, жүжигчин гэх эрхэм алдрыг төвөггүйхэн түүгээд авчихсан Нара гэх эл бүсгүйн нүцгэн зураг хаа сайгүй. Хагас нүцгэн хувцаслах дуртай түүний хувьд, секси төрх нь хамгийн том зэвсэг гэх. “Өөртөө таалагдаж өөрийнхөөрөө амьдрах нь чухал” хэмээн үздэг дуучин бүсгүй хэнээс ч ичиж эмээлгүйгээр үзэл бодлоо шуудхан илэрхийлдэг. Тиймээс биеэ авч яваа байдал, амьдралын хэмнэл нь ч ойролцоо гэж дүгнэдэг хүмүүст хатуухан хариулт шиддэг Нара “Махлаг биетэй, намхан нуруутай” гэсэн шүүмжлэлийг ч авч хэлэлцдэггүй. “Эхээс заяасан гоо сайхнаараа хэнд ч гайхуулна” хэмээн бардамхан ярьж байсан тэрбээр нүцгэн зургаа авахуулж олныг шуугиулсан адтай бүсгүй. Хөх, өгзөг нь төрөлхийн юм уу хиймэл гэх элдэв яриаг дуучин маань эрс няцааж “Ямар ч эрийн анхаарлыг татаж байна гэдэг чинь сайхан магтаалаас илүү шагнал. Миний хөх, өгзгөнд нүдээ унагаж байгаа хүмүүсийн буруу гэж юу байхав” хэмээн онгирсон удаатай.
- 6. УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэгийг үзэгчид “Ширүүн төрхтэй, ааш муутай нэгэн” хэмээн дүгнэх нь бий. Магадгүй, кино жүжгийн эсрэг талын дүрд тоглосоор байгаад иймэрхүү ойлголт төрүүлсэн ч байж болох. Харин хэдхэн жилийн өмнө “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд өрсөлдөж, мөнгөн титэм зүүсэн тэрбээр сүүлийн үед уран бүтээлээсээ илүүтэй гоо сайхнаараа олны харцыг булааж буй. Энд тэндхийн арга хэмжээнд уригдан, нүцгэн шахуу бүжиглэх болсон жүжигчин бүсгүй “Парисийн дарь эхийн сүм” жүжгийн Эсмеральдо, “Амьдралын амт” киноны гол дүрд тоглосноос хойш олны анхаарал илүүтэй өртөж эхэлсэн. “Зөвхөн өөрийнхөө сонирхлын дагуу гэртээ авахуулсан” гэх нүцгэн зураг нь интернэтээр хэдийнэ тарсан бөгөөд фэн залуус нь утасныхаа дэлгэцийг гоёсон шигээ хээвнэг алхаж явна.
- 7. Топ модель О.Пүрэвдулам нэлээд чадварлаг загвар өмсөгчийн нэгд тооцогддог. “Дурлалын ангууч” кинонд тоглож, миссийн тэмцээнд оролцон, хамтлаг хүртэл байгуулсан авьяаслаг модель бүсгүй ихэвчлэн реклам сурталчилгаа, клипнээс олсон мөнгөөрөө санхүүгийн асуудлаа зохицуулдаг гэх. Түүнийг мисс Б.Гэрэлчулуунтай адил төрхтэй хэмээн зарим тохиолдолд андуурах нь ч бий. Илэн далангүй, шударга зантай хэмээн өөрийгөө тодорхойлсон О.Пүрэвдуламыг дур булаам өгзөгтэй моделиудын тоонд зүй ёсоор оруулах нь зөв байх. Алтны магнат Ц.Мянганбаярын долоо дахь хатан хэмээгдэж буй топ модель маань Сингапурт тухлан гоёл зүүсгэл цуглуулсан шигээ амарч яваа сурагтай.
- 8. Дуучин Ч.Уранхолбоо буюу Ану гоо сайхан, бие галбираараа сүүлийн үед хэн хүний анхаарлыг татаж буй гэдэгтэй фэнүүд нь санал нийлэх болов уу. Урд хөршид суралцаж буй дуучин бүсгүй стиль имижээ онцгой анхаардаг нэгэн. Барагтай л бол, нэвсгэр хувцас өмсч харагддаггүй царайлаг дуучинд хагас нүцгэн маягийн чамин гоёл нь илүүтэй зохидог юм билээ. Ялангуяа дүр төрх, стиль имижээ эрс өөрчлөх дуртай Анугийн хувьд эрүүл мэнд болон гоо сайхандаа анхаарах нь хамгийн чухал асуудал аж. Дуучин бүсгүй хайртай залуутайгаа албан ёсоор гэрлээгүй ч, урд хөршид хамтдаа амьдарч байгаа юм билээ. Залуухан, царайлаг дуучинтай өрсөлдөхүйц охид олон байгаа ч тэрбээр мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллан, өөрийн гэсэн баг бүрдүүлснээрээ бусдаас ялгарах нэг онцлог хэмээн дүгнэдэг юм билээ.
- 9. “Мөнхийн залуу” гэх хоч, өргөмжлөлийн алин болох нь мэдэгдэхгүй албан бус тодотгол зүүсэн топ модель Э.Одгэрэл өнөө цагийн сайхан хүүхнүүдийн нэг яах аргагүй мөн. Гоо сайхны мэс засал хийлгэж, түүнийхээ ачаар хэдий 40 гарсан ч загварын тайзнаас буугаагүй яваа тэрбээр өнгөрсөн хугацаанд хүссэн, хүсээгүй элдвийн л нэр хочтой болсон. “Мөнхийн залуу”, “40-тэй хун”, “Загварын акул” гээд л топ бүсгүйн тодорхой “зүүлт” хөвөрч гарна. Өөрийн гэсэн донж маяг, өвөрмөц төрхөөрөө загвар өмсөгчдийг байлдан дагуулж чадсан Э.Одгэрэлийн хувьд, цөөн хэдэн компанийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан боломжийн мөнгө салгачихдаг. Мөн гоо сайхныг нь биширсэн хөрөнгө чинээтэй эрчүүдийн хайранд умбаж, тансаг бүхний дээдийг хэрэглэдэг гэх топ моделийн ажил төрөл, амьдралын хэв маяг хэрэгт дуртай хүмүүсийн ярианы сэдэв болсоор байгааг нуугаад яахав.
10. Байсхийгээд л харийн орныг зорьж, хавь ойрынхноо гайхтал хачин чамин зүйл ярих болсон “Гурван охин” хамтлаг өдгөө ихэд нэрд гарч буй. Тус хамтлагийн дуучин Д.Ану нэгэн хэвлэлээс шалгаруулсан хамгийн сайхан хүүхнүүдийн тоонд багтсан бол, одоо бүр хамгийн дур булаам өгзөгтэй гэдгээрээ өрсөлдөх болж. Акуа фитнессээр хичээллэж, бие галбираа хөгжүүлэхээр чармайж яваа дуучин бүсгүй өнгөрсөн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг хуучин зургууд нь гэрчилнэ. Гоо сайхандаа харамгүй мөнгө зарцуулан байж шинэ төрхтэй болсон гэх түүнийг чинээлэг эрчүүдтэй нэр холбодог хэдий ч, тэрбээр шинэ хайртайгаа учирснаа зарласан төдийгүй бүр хамтдаа амьдарч байгаа аж.
11. С.Цахиур
Сэтгэгдэл ( 0 )