Улсын нөөцөөс 4100 тн улаан буудайн үр гаргана

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 28

 Засгийн газрын хуралдаанаар 2013 оны хаврын тариалалтанд зориулж улсын нөөцөөс 4100 тонн улаан буудайн үр гаргахаар шийдвэрлэсэн байна. Нэг тонныг нь 600 мянган төгрөгөөр худалдан борлуулах аж. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас өгч байгаа мэдээллээр өнөө жил улсын хэмжээнд 375 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Тодруулбал улаан буудай 314 мянга, төмс 15 мянга, хүнсний ногоо 7.6 мянга, малын тэжээл болон тосны ургамлыг 50 мянган га-д тус бүр тариалах урьдчилсан төлөвлөгөө гаргаад бай­гаа бол дараа жилийнхээ та­риалалтад зориулж 330 га газарт бэлтгэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top