Манайдаа л олны анхаарлын төвд байдаг дуучид, жүжигчид сүүлийн үед цагаан хоолтон болж, мах харахаар л дотор нь муухайрдаг гэж байгаа. Зарим нь бүр эхнээсээ цагаан хоолны газар ч байгуулаад амжиж. Гоо сайхан, бие галбир төдийгүй эрүүл мэндэд ихээхэн тустай гэх энэ арга нь оддын дунд газар авсан нь дамжиггүй. Ямартаа л, дуучин К.Номинжин цагаан хоолтон болсон дэлхийн ододтой хамт зураг хөргөө татуулан, бүр “Азийн хамгийн царайлаг цагаан хоолтон” гэх өргөмжлөл тэврээд ирж байхав дээ. Тэгвэл одоо мөнөөх цагаан хоолтнууд маань нэгэн дор цугларч, “Хайрын үдэш” нэртэй өдөрлөгт тогтмол оролцдог болжээ. Түүнчлэн гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагаас эхлээд зарим нэг дуучид зөв хооллолтын клуб байгуулан үеийн бүсгүйчүүдээ уруу татаж байгаа гэнэ. Жин хасах, эрүүл байх гэх мэт олон талын ач холбогдолтой энэхүү клубт УИХ-ын гишүүдийн эхнэрүүд ч дугаарлах нь холгүй үйлчлүүлдэг гэсэн шүү. С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )
Дүүдээ амжилт хүсье. Олон хүнд буян болж яваарай.Эгч нь ээжтэй чинь адилхан дэлгүүр хэсэх дургүй юм байна.