Энэ амралтын өдрүүдэд нөөцийн мах буюу хонь, ямааны махыг гулуузаар нь, үхрийн махыг жижиглэнгээр худалдаална. Ингэхдээ замын хөдөлгөөний хязгаарлалт үйлчилдэггүй, хотын захын гэр хорооллын иргэдэд хүргэх бөгөөд тодруулбал Хан-Уул дүүрэгт Яармаг, Нисэхийн автобусны эцсийн буудал, Сонгинохайрхан дүүрэгт Толгойт, Баянхошууны автобусны эцсийн буудал, Чингэлтэй дүүрэгт Дамбадаржаагийн эцсийн буудал, Баянзүрх дүүрэгт Шархадны эцсийн буудал болон Амгалан дахь Оргил худалдааны төвийн гадна талбайд тус тус зохион байгуулж байна. Худалдаа 10.00-17.00 цагийн хооронд үргэлжилнэ. Энэ удаад махны нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн гэж хариуцсан компани мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )