Зочид төлөөлөгчдийг томоохон буудлуудад байрлуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 27

Улаанбаатар хотноо дэлхийн 104 орны зочид, төлөөлөгчид ирээд байна. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийг хоёр дахь жилдээ даргалж буй Монголын хувьд тус нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа билээ. Хуралд оролцохоор ирсэн дэлхийн 104 орны сайд нар, зочид төлөөлөгчид нийлсэн 1215 зочин, мөн 50 гаруй орны хэвлэл мэдээллийн ажилтнуудын тав тухыг хангахаар улсын хэмжээнд томд тооцогдох 10 зочид буудалд хуваарилан байрлуулсан байна. Тухайлбал, “Улаанбаатар, “Баянгол”, “Кемпински”, “Рамада”, “Пума”, “Чингис хаан” зэрэг зочид буудлуудад байрлуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top