Сондгой тоогоор төгссөн машин замын хөдөлгөөнд оролцохгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 27

Автомашины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-р төгссөн бол өчигдрөөс эхлэн замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг холбогдох байгууллагаас нь анхааруулсан билээ.

Энэ сарын 26-ны өдрөөс эхлэн 29-ний өдөр хүртэл Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал болох гэж буйтай холбогдуулан улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоор хуваарилан 07:00-21:00 цагийн хооронд хязгаарлалт хийхээр болсон.

Хязгаарлалтад зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси хамаарахгүй юм байна.

Мөн тусгай дуут болон гэрэл дохиогоор тоногдлогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулашгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл дээрх хязгаарлалтад хамаарахгүй аж.


Р.Мөнгөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top