Сайд нарыг угтан 625 самбарыг буулгажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 27

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлын нээлт өнөөдөр манай улсад албан ёсоор нээлтээ хийсэн. Бага хурлын хүрээнд болох салбар чуулга уулзалтууд ч албан ёсоор эхэлж буй бөгөөд Монгол Улсын гадаад харилцааны хувьд ихээхэн хувь нэмэр болох энэхүү үйл ажиллагаанд манайхан эртнээс бэлтгэсэн. Утаа тортог, хог шороо, элдэв янзын самбар, этгээд хаягаар дүүрэх дөхсөн Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг сэргээх ажлыг нэн түрүүнд хийж, бага хурлын өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалтыг ч багагүй хувиар нэмэгдүүлсэн.

Ийнхүү “нүүрээ угаасан” хэмээгдэж буй Улаанбаатар хотоо шинэ өнгө төрхтэй болсонд иргэд ам сайтай байгаа бол Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Энэ бол хийхээр төлөвлөж буй ажлаа наашлуулсан хэрэг. Цаашид хотын өнгө үзэмж, тохижилт улам сайжрах болно” хэмээн мэдэгдлээ.

Энэ хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын нэг хэсэг нь хотын өнгө үзэмжийг гутааж буй элдэв төрлийн самбаруудыг буулгахаар болсон бөгөөд багагүй маргаан үүсээд байгаа аж. Нэн түрүүнд буулгах ёстой 965 самбараас өдгөө 625-ыг нь буулгаад байгаа бөгөөд үлдсэнийг нь ойрын хугацаанд авч хаях гэнэ. Эрх мэдэлтэн, дарга захиралуудын хувийн бизнес болсон элдэв янзын самбар, хаяг, шошгоны сурталчилгаа нийслэл хотын өнгө үзэмжинд муугаар нөлөөлөхийн сацуу иргэдэд мэдээлэл болохуйц хэрэгцээтэй самбаруудыг халхалж байна хэмээн ажлын албанаас үзжээ.

Р.Мөнгөн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.18.139) 2025 оны 03 сарын 13

Manaihan hun muulah bolohoor aimar olon coment bichdeg mortloo iim medeellig demjij sanalaa bichih heregtei sh dee.Minii huvid demjij bna.

1  |  0
Top