Салхин цэцгээр өвчлөгсдын 60-70 хувь нь нийслэлд байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 27

Салхин цэцэг өвчин нь агаарын дуслын замаар халддаг. Энэ өвөл, хавар хүйтэн байсантай холбоотойгоор их дэлгэрсэн байна. Өмнөх оныхтой харьцуулахад их байгаа аж. Салхин цэцгээр өвчилсөн хүмүүсийн тоо 60-70 хувь нь нийслэлд байна.   
Тэдгээрийн 50 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хөнгөн хэлбэртэй, тусгаарлах боломжтой хүмүүс нь өрхийн эмчийн хяналтад, гэртээ эмчлүүлж байгаа аж.

Салхин цэцэг өвчин нь түргэн халдварладаг, эдгэрэхдээ удаан гэнэ. Өвчтэй хүнтэй ойр байгаа дархлаа султай, уг өвчнөөр өвдөөгүй хүн өвчлөх магадлалтай учраас нарийн дэглэм барьж, урьдчилан сэргийлэх шаардлагатай. Иргэд хүндэрсэн хойно нь эмнэлэгт хандаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top