“Catwalk” хамтлагийн экс гишүүн Г.Марал оросын миссүүдтэй өрсөлджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 19

Г.В. Плехановийн нэрэмжит ОХУ-ын худалдаа эдийн засгийн дээд сургуулийн Монгол дахь салбар сургуульд суралцдаг Г.Марал миссийн тэмцээнд өрсөлдөж байгаа аж. Нэгэн үе загвар өмсч, клипэнд тоглож явсан тэрбээр “Catwalk” хамтлагийн экс гишүүн байсан бүсгүй. Дуулж хуурдана гээд гэрийн бараа харах нь ховордож, элдэв янзын зураг авахуулж эхэлсэнд эцэг эх нь дургүйцсэн төдийгүй хамтлагийнхаа охидтой түнжин хагарсны улмаас тэр “Catwalk”-аа орхиход хүрсэн гэдэг.

Гэсэн ч тэрбээр алдаагүй, харин ч бүр оносон гэлтэй. Загвар өмсөгч Г.Марал өдгөө сургуулийнхаа сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд  оролцож байгаа бөгөөд 100 гаруй охидтой өрсөлдөжээ. Орос, Монгол гоо бүсгүйчүүдээр хүрээгээ тэлсэн тус тэмцээнд өнөөдрийн байдлаар 30 оролцогч шалгарч үлдээд  байгаа аж. Г.Маралын хувьд  1991 онд төрсөн бөгөөд 178 см өндөртэй, 55 кг жинтэй юм байна.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BG (202.126.89.159) 2025 оны 06 сарын 21

Mash ih sanaj Baina… Uuchlaarai….

2  |  0
Батгэрэл(202.126.89.159) 2025 оны 03 сарын 13

Амжилт хүсье!!!

1  |  0
сугий(202.179.11.94) 2025 оны 03 сарын 13

монгол гоо бүсгүйчүүд урагшаа

2  |  0
өафйа(122.201.18.2) 2025 оны 03 сарын 13

1  |  0
d(103.9.90.254) 2025 оны 03 сарын 23

hoid taliinh ni estoi ya tsaraitai yumaa

1  |  1
Top