Алиалагч Л.Нурбуланыг шагнав

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 19

“Хандгай” театрыг үүсгэн байгуулсан алиалагч Л.Нурбуланыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Жуух бичгээр шагнажээ. Тэрбээр анх 2002 онд СУИС-ийг төгссөнөөс хойш багачуудад зориулсан өгүүллэг, хошин үзүүлбэрүүдээрээ олонд танигдаж эхэлсэн бөгөөд 2003 онд “Азтай бадарчин” цомын эзэн болж байжээ. Хүүхдэд зориулсан “Хандгай” театраа байгуулаад жилийн нүүрийг үзэж байгаа жүжигчин залуу олон хөөрхөн хүүхэд багачуудыг инээлгэх дуртай гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top