Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор МҮОНТ-ээс МЗХ-той хамтран зохион байгуулж буй “Залуу зохион бүтээгч 2013” уралдаант шоу нэвтрүүлгийг гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулж байгаа. Олон улсын энэхүү уралдаанд Орос, БНХАУ-ын 45 баг, Монголын 300 гаруй баг зохион бүтээгчид өрсөлдсөнөөс гуравдугаар шатанд шалгаран үлдсэн шилдэг 36 бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 10,11,12-нд МЗХ-ны “Залуучуудын нээлттэй танхим”-д тавигдсан юм.
Үзэсгэлэнд нарийн ногоо үрслүүлэгч, автомат гутал арчигч, хаягдал тосоор ажилладаг зуух, хатаагч төхөөрөмж, нарны энергиэр ажилладаг камер, худгийн усны түвшин хэмжигч, ухаалаг хогийн сав, Монгол гэрийн вакум тооно, халдаг улавч зэрэг амьдралд хэрэгтэй сонирхолтой бүтээлүүдийг дэлгэсэн юм.
Дашрамд дурьдахад, өмнөх хоёр жилийн уралдаанаас шалгарсан 12 бүтээл оюуны өмчөөр эрхээ баталгаажуулсан бөгөөд Монголын зах зээлд эрэлттэй шинэ бүтээгдэхүүн болж чаджээ. Мөн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлэгт идэвхтэй оролцож амжилтанд хүрсэн 20 гаруй залуу мөрөөдлийн мэргэжлээ эзэмшин МУИС, ШУТИС, ХААИС-ийн инженер технологийн салбаруудад амжилттай суралцаж байгаа аж.
Р.Есүй


Сэтгэгдэл ( 0 )