Хөлийн голын 43 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 19

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ургах наран” хорооллын урд талын автозам болон төмөр замын хоорондох Хөлийн голын хөндийд 43 га газрыг “Улаанбаатар дулааны 5 дугаар цахилгаан станц”-ыг барих зориулалтаар Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгох захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр гаргажээ.

“Улаанбаатар дулааны 5 дугаар цахилгаан станц”-ын барилга байгууламжийн архитектор төлөвлөлт, зургийн даалгаврыг боловсруулсны дагуу зураг төслийг батлах, барилга угсралтын ажил дахь хяналтыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, харин газар эзэмшүүлэх гэрээг байгуулах, гэрчилгээ олгох ажлыг нийслэлийн Өмчийн харилцааны газар хариуцахаар болсон байна.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sanaa (124.158.69.44) 2025 оны 03 сарын 13

ter xaviin oi mod ch ytaand daryylax ni dee

1  |  0
Top