Жүжигчин О.Бат-Өлзий мэдээ бус “Амьтны ертөнц” үзэх дуртай

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 19

“Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин, найруулагч СТА О.Бат-Өлзий амарч тухлах зав гарахаараа телевизороо ер асаадаггүй гэх. Хаана ч явсан, аппаратаа чирч явдаг сонин хообийтой тэрбээр завтай үедээ өөрийнхөө авсан гэрэл зургуудийг үзэх дуртай гэнэ. Чухам яагаад телевизороо асаах дургүй байдгийг нь асуухад мань эр “Асаагаад яах юм. Тэнд ч зодоон, энд ч буудалцаан. Ийм ч цалин мөнгөний хэрүүл, тийм ч идэж уусан дарга нар гээд дандаа л хар бараан мэдээллээр хүний тархийг хордуулж байна шүү дээ. Тэрний оронд “Амьтны ертөнц” нэвтрүүлэг үзсэн нь дээр.

Ядаж л байгаль дэлхий дээр байгаа хүн төрөлхтнөөс бусад амьд биетийг сонирхмоор байна. Толгой өвдөж, зүрх түгшихгүй” хэмээн тайлбарласан. Үнэндээ ч, нэлээд шүтлэгтэй найруулагч эрийн сонирхлыг гэр бүлийнхэн нь дэмжиж аль болох гэгээлэг, сайхан зүйлийн тухай ярилцдаг юм билээ. Энэ ч утгаараа, урлагийн гэр бүл хэмээгддэг О.Бат-Өлзий найруулагчийнх амар амгалан, тайван уур амьсгалтай байдаг биз ээ.

С.Цахиур


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top