Ахмад, залуу үеийнхний чуулга уулзалт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 19

“Эв, эе-алтан хэлхээ" сэдэвт чуулга, уулзалт энэ сарын 21-ний өдөр болно. Тус уулзалтаар эв нэгдлийг хэрхэн цогцлоох талаар ахмад, залуу үеийнхэн хамтдаа ярилцах юм. Уулзалтад оролцох эрх хэн бүхэнд нээлттэй бөгөөд уулзалтад монголын нэр бүхий доктор, профессорууд оролцож, Тусгаар тогтнол эх орноо шинэ шатанд хөгжүүлэх, шинэ санаачлага гаргах талаар сонирхолтой яриа өрнүүлэх юм. Монгол Улсын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, үе үеийн ерөнхий сайд нар болон хэлмэгдлийн хар шуургыг биеэрээ туулсан Ц.Лоохууз нарын ахмадууд чуулга уулзалтад оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top