Эрүүл мэндийн яамнаас 4 дүгээр сарын 7 – 5 дугаар сарын 7-ныг хүртэлх өдрүүдийг “эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласан юм. Энэ хүрээнд ”Хөдөлгөөн-Эрүүл мэнд” өдөрлөгийг өнөөдөр 10.00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Өдөрлөгт бүх клиникийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд, иргэд оролцлоо. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн байгууллага, хувь хүмүүст амьдралдаа хэвшүүлэх дасгалын жоруудыг зааж өгч хамтдаа хийцгээсэн юм.Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ:
“Монголчуудын амьдралын хэвшлийг өөрчилж идэвхтэй хөдөлгөөнийг хэвшүүлэх зорилгоор нарны дасгал, нарны гүйлт, алхалтыг хийж наранд гарч байх дасгалуудыг хэвшил болгож байна. Манайхан сүүлийн үед наранд гарахаа больж шөнөөр гэртээ орж үүрээр ажилдаа гарцгаадаг болсон. Хүн наранд хангалттай гарч байх хэрэгтэй. Энэхүү дасгал хөдөлгөөнийг хийснээр зүрх судасны өвчин, хорт хавдар, биеийн жингийн илүүдэл, чихрийн шижингээс сэргийлэх бүрэн боломжтой. Дасгал хөдөлгөөнийг амьдралд хэвшүүлснээр та ямар ч мөнгө үрэх хэрэггүй олон талын ач холбогдлыг авах болно. Энд зөвхөн өөрийн чин зориг хүсэл байх хэрэгтэй гэлээ.
Хоёр хоногийн өмнө тэд Дархан-Уул, Өвөрхангай аймгуудад энэхүү өдөрлөгийг зохион байгуулаад ирсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )