Баянзүрх дүүргийн VI хороо оюутны хотхонд байрлах нийслэлийн 59 дүгээр цэцэрлэгийн шал гэнэт цөмөрсөн байна. Азаар хүүхдүүд шал цөмрөх үед тухайн өрөөнд байж таараагүй аж.
Нийслэлийн 59 дүгээр цэцэрлэгийн байр 1968 онд 100 хүүхдийн хүчин чадалтайгаар ашиглалтад оржээ. Дээрх хугацаанаас хойш ганцхан удаа буюу 2007 онд 10 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн бөгөөд энэ нь зөвхөн сантехникийн шугам сүлжээг хэсэгчлэн солиод дууссан байна. Гэтэл өнөөх насгүй, чанаргүй сантехникээс болоод ус, чийг нь дийлдэхээ больж өнөөдрийн ийм нөхцөл байдалд хүрчээ.
Уг нь тус цэцэрлэгт 2010 оны зургадугаар сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шалгалт хийж, Улсын байцаагчийн дүгнэлт үйлджээ. Дүгнэлтэд, газар хөдлөлтийн бүс нутагт барилгыг төлөвлөх, барилгын норм ба дүрэм”-ийг зөрчсөн байна. Таазны модон хийц элемэнтүүд суултад орсноор таазанд ан цав гарсан, ханын шаардлагад ташуу цууралт гарсан, халаалтын дотор шугам зэврэн ашиглалтын шаардлага хангахгүй байгаа” хэмээн дурьджээ.
Гэтэл мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй холбогдуулж, ямар ч арга хэмжээ аваагүйгээр барахгүй 170 хүүхдийг хэзээ хэзээгүй нурах барилгадаа байлгасаар байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )