Дуучин Рианна өчигдөр Даллас болон Хьюстонд тоглох байсан “Diamonds World” аялан тоглолтоо цуцлах болсонд фэнүүдээсээ албан ёсоор уучлалт гуйжээ. Тоглолтын багийн төлөөлөгчдийн мэдээлснээр Рианна залгиур хоолойн үрэвслийн улмаас аргагүйн эрхэнд дээрх тоглолтуудаа цуцалсан байна. Түүний тоглолт даваа гарагт Даллас хотод, мягмар гарагт Хьюстоны фэнүүддээ уран бүтээлээ хүргэх байсан ч ийнхүү цуцлагдлаа.
Тоглолтоо цуцлах болсонд шүтэн бишрэгчид нь сэтгэл дундуур байгаагаа албан ёсны цахим хуудсанд нь илгээсээр байгаа гэнэ. Мөн зарим эх сурвалжийн мэдээлснээр дуучин Рианна өнгөрөгч долоо хоногийн эхээр BFF-ийн үдэшлэгт оролцоход бүх зүйл хэвийн байсан хэмээн мэдээлсэн юм.
Тэрээр өвдөөгүй харин хуучин найз залуу Крис Браунаас хүүхэдтэй болсон байж магадгүй хэмээн түүнийг хэвлэл мэдээллээр янз бүрээр бичиж шуугиан дэгдээгээд байна.

Сэтгэгдэл ( 0 )