БНАСАУ манай улсаас тусламж хүслээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

БНАСАУ-ын удирдагчын зүгээс хүнсний тусламж хүссэн албан тоотыг манай улсад ирүүлсэн байна.  Учир нь тус  улсын улс төрийн нөхцөл байдлаас болж харилцаатай байсан цөөхөн улсууд хүртэл худалдаа эдийн засгийн харилцаагаа сааруулсаар байгаа юм. НҮБ-ээс тус улсад хэрэгжүүлэх газар тариалангийн төслөө хойшлуулсан байгаа. Тэгэхээр 24 сая хүн амийн хүнсний дотоод дахь нөөц хомсдож буй аж. Тиймээс бусад харилцаа тогтоосон жижиг улсууд руу тусламж хүсэн хандаад буй нь энэ аж.

Манай улс БНАСАУ – тай 1948 оны 10-р сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсын Засгийн Газар Солонгосийн хойг болон бүс нутгийн энх тайван аюулгүй байдлын бэхжүүлэх, маргаантай асуудлыг яриа хэлэлцээрийн аргаар энх тайвнаар шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс холбогдох талуудын хооронд яриа хэлэлцээр явуулахад зуучлах санал дэвшүүлсэнийг БНАСАУ-ын тал нааштайгаар хүлээн авч байсан төдийгүй Худалдаа эдийн засаг болон бүс нутгийн хамгийн ажиллагаа гээд бүх тал дээр хамтран ажиллахаар болсон байна. Хариан одоо манай талаас ямар хариу өгөхөө шийдээгүй байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(182.160.49.27) 2025 оны 03 сарын 13

БНАСАУ руу төмс их хэмжээгээр гаргавал яадаг бол

1  |  0
zailaa(93.182.224.237) 2025 оны 03 сарын 13

taarsan ulsaasaa guij dee

1  |  0
Top