ШӨХТГ-аас “Монголиан эйрлайнс” компанид нэрээ өөрчлөх тухай санал хүргүүлжээ. Учир нь Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/, “Монголиан эйрлайнс” компаниуд Хонконгт зэрэг нислэг үйлддэг болсноос хойш саяхан мөргөлдөх эрсдэлтэй байдал үүссэн юм. Тодруулбал, тус хоёр компани ойролцоо нэртэй тул агаарын зам, өндөр гээд нислэгийн мэдээлэл өгдөг ажилтан МИАТ болон “Монголиан эйрлайнс”-ын онгоцны нисгэгчдэд ижил мэдээлэл өгсөн гэнэ. Энэ байдал цаашид ч гарч болзошгүй тул элдэв таагүй үйл явдлаас сэргийлэхийн тулд ийнхүү ШӨХТГ-аас нэрээ өөрчлөх санал хүргүүлсэн байна. Компанийн удирдлага ч ШӨХТГ-ын саналыг хүлээн авч, компанийнхаа нэрийг “Хүннү эйрлайнс” болгож өөрчлөхөөр болсон ч одоогоор "Хүннү эйрлайнс" гэх нэр яг баттай мөн эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )