Галзуу чоно хүний аминд хүрэх шахжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн Яргайтад өвөлжиж байгаа малчин Ц.Цэцээ галзуу чононд хазуулсан байна. Галзуу чоно Ц.Цэцээгийн хоттой хонинд орж нэлээд хэдэн хонь, ямаа барьсан бөгөөд гэрийн эзэн хоттой хонь үргэх чимээнээр гэрээсээ гартал галзуу чоно түүн рүү дайрч нүүрийг нь уржээ. Түүний биеийн байдал сайн байгаа бөгөөд сумын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа аж.

Даүрамд дурьдахад өнгөрсөн жил Увс аймагт галзуу үнэг, хярс ажиглагдаж байсан бол энэ жил галзуу чоно мал барих тохиолдол эрс ихэссэн байна. Иймд амьтад галзуурч байгаа энэ явдалд дүгнэлт хийж, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байгааг нутгийн иргэд ярьж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tenegteed baigaarai(114.250.77.29) 2025 оны 03 сарын 13

ter zerleg amitad chini oor uygaar hoolloh um be uul uurhai geed tednariin iddeg amitan ni urgeed baihgui bolchihson chi ch gesen ideh hoolgui bol yaah bol doo ehleed ooriigoo eruul esehee shalguul uynaas bolood bgaag ehleed uhaj oilgo mal aa

1  |  0
Top