Цахим гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

Мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед манай улсын хүүхэд, залуучууд олон нийтийн сүлжээ сайт болон онлайн чат, онлайн форум зэрэг зүйлүүдэд чөлөөт цагаа өнгөрөөж байгаа төдийгүй онлайнаар гадаад улс орны хүмүүстэй найз болох, таних мэдэхгүй хүнтэй танилцаж, нэр, хаягаа солилцож дотоодын болон гадаад улсын иргэдээс үйлдэх гэмт үйлдлийн хохирогч болох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг цагдаагийн газраас анхааруулж байна. 

Гэмт этгээдүүд нь хуурамч хаягаар олон нийтийн сүлжээ ашиглан найз нөхөд болон харилцах, цахим хаягаар хуурамч худалдаа, үйлчилгээний вэб хуудас явуулах, хуурах, иргэний нэр хаяг, хэрэглэгчийг төөрөлдүүлж, дансны болон хувийн мэдээллийг олж авч хууль бусаар ашиглах, бусдын нэр хүндэд халдах, олж авсан мэдээллээрээ бусдыг сүрдүүлэх, залилан мэхлэх зэрэг үйлдэл байна. Тиймээс дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээс болгоомжлох хэрэгтэй байгаа юм.

Тухайлбал твиттэр, фэйсбүүк хуудсаар манай улсын иргэдтэй найз болж, улмаар байнгын харилцаатай байх хэлбэрээр найзалж байгаад онлайн секс байдлаар хандалт хийж бичлэгээ олон нийтийн сүлжээ сайтад байршуулж байгаа бөгөөд устгуулахыг хүсвэл их хэмжээний мөнгө нэхэмжилдэг байна. Манай улсын хэд хэдэн залуучууд уг хэргийн хохирогч болоод байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top