Увс аймгийн Малчин суманд энэ өвөл үнэг, хярс галзуурч байсан бол өнгөрсөн долоо хоногт галзуурсан чоно айлын хот руу дайрч хоёр малчин эмэгтэйг шархдуулсан хэрэг гарлаа. Чононд уруулсан эмэгтэйчүүд Улаанбаатарт ирж эмчлүүлж байгаа аж. Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн үед гэрийн бүрээсийг нь нохой урах шиг чимээ гарахад гэрийн эзэгтэй гайхан гадаа гарчээ. Гэтэл
нохой биш галзуурсан чоно байсан байна. Чоно эмэгтэй рүү дайрч хамар ам, нэг хацрыг нь урсан аж.
Эмэгтэй арай хийж гэртээ орон хажуу айлын хүн рүү гар утсаараа залган хэлсэн бөгөөд хажуу айлын залуу гарч ирэн бууджээ. Тэр чоно өмнө нь хашаатай мал руу нь орж нэлээд хэдэн мал
идэж амжсан байсан бөгөөд эмэгтэй рүү дайрхаасаа өмнө өөр нэг эмэгтэй рүү дайрсан нь тогтоогдсон байна.Харин нутгийн малчид гоц халдварт галзуу өвчин гарсан байх хэмээн эмээж байгаа аж.
Ц.Ганцэцэг

Сэтгэгдэл ( 0 )