“Хурд”-ын Ц.Ганбаяр: Өвөө болсон ч дээл өмсөхгүй гэж мэдэх л хүн дээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 17

Тус хамтлагийн ахлагч Ц.Ганбаяр шулуун үг, шударга зангаараа нэг хэсэг олныг гайхуулж байсан гэхэд хилсдэхгүй. Хамтлагт нь байсан хөгжимчин П.Нарсар дуучин Т.Баясгаланг дагаж, нийтийн дуу дуулахаар одсонд ихэд эгдүүцэж “Тэр хүүхэд ямар байснаа мартсан бололтой. Ажил, амьдралынх нь байр суурийг бид л тавьж өгсөн” хэмээн бухимдсан удаатай. Тэгвэл өдгөө мань эр “Би дээл өмсөх дургүй ээ. Ялангуяа зуны улиралд. Элдэв загварын дээл өмсөөд, халууцаж хөлөрсөн хүмүүс их онцгүй харагддаг шүү дээ. Надад дээл зохих ч юм уу, үгүй юм уу, бүү мэд.

Лав л  60 нас хүртлээ дээл өмсч, мөнгөн аралтай өргөн бүсээр гоёхгүй. Ач гучаа тойруулж суулгасан өвөө болчихоод дээл өмсөхгүй гэж мэдэх л хүн дээ, би. Харин одоо бол олон халаастай хүрэм, жийнсэн өмдөө ч солихгүй гэж бодож байна” гэлээ. Мэдээж хэрэг, рок попын ертөнцөд жинтэй хувь нэмэр оруулсан “Хурд” хамтлагийн ахлагч маань дээл өмсөх дургүй ч, үндсэрхэг үзлээ гээхгүй гэдэг нь тодорхой биз.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

tumur zamyn bolovsrol muutai yumnuud ih bolzh de

1  |  0
Narsar(203.194.114.87) 2025 оны 03 сарын 13

Chi tiim l ovoo yum bol pop iig khoshin shog shig khuchirkheg bolgooch onon ta nar bol chadahgui harin minii bayasgalan bol chadna

1  |  0
Top