Дуучин К.Номинжингийн гэрийнхэн дундаа нэг л гар утастай

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 17

Өдгөө холын Америкт амьдарч буй дуучин К.Номинжин хэзээ эх орондоо түр ирээд байгаа сурагтай. Хойд эцэг нь гадаад хүн байдаг хэдий ч гэр бүлийнх нь уур амьсгал халуун дотно учраас элдэв асуудал үүсдэггүй тухай тэрбээр хэрсүүхэн ярьж байсан удаатай. Үүгээр ч зогсохгүй, гэр бүлийн гишүүд дундаа нэг гар утас хэрэглэдэг гэвэл уншигчид маань гайхах нь лав.

“Бид бие биенээсээ юу ч нуудаггүй. Учирсан асуудлаа хамтдаа шийдэж, дотоод ертөнцөө уудалдаг болохоор илүү дутуу асуудал огт гарахгүй. Утас бол зүгээр л хэрэглээ. Нэг дээвэр дор амьдарч байж хувиа хичээж байгаа юм шиг тус тусынхаа мөрийг хөөнө гэвэл утгагүй. Тэгэхээр надтай хэн ярьж, ямар мессеж бичиж байгааг гэрийнхэн маань мэдэх ёстой” гэж тайлбарласан К.Номинжин өөрийн гэсэн гар утастай болтлоо уджээ. Харин урлагийн ертөнцөөс хайраа олсон гэгдээд буй дуучин бүсгүйд гэрийнхэн нь гар утас авч өгснөөр энэ асуудал дуусгавар болжээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
К.Номинжин(202.21.106.183) 2025 оны 03 сарын 13

Өдгөө холын Америкт амьдарч буй дуучин К.Номинжин хэзээ эх орондоо түр ирээд байгаа сурагтай.

1  |  0
Top