Энэ сарын 7-9-ний өдрүүдэд Сүхбаатар, Дорнод аймгуудийн нутгаар хүчтэй шуурга шуурсны улмаас олон тооны мал хилийн дээсэнд тулсныг Хилийн 0184, 0275 дугаар ангийн хилчид тогоосон байна. Хилийн дээсэнд тулаад байсан малын тоог гаргахад 1800 гаруй толгой адуу, 891 толгой үхэр, 67 толгой тэмээ, 300 толгой бог мал шуурганд уруудаж явсан аж. Түүнчлэн эдгээр малын эздүүдийг тогтоож хүлээлгэн өгсөн байна.
Мөн хил орчимын бүс нутагтай холбоотой нэг мэдээ дуулгахад, хилийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас энэ сарын 13-ны өдөр хээрийн түймэр орж ирснийг хилчид болон нутгийн иргэд хамтран унтраажээ.
Ц.Ганцэцэг

Сэтгэгдэл ( 0 )