Алтны магнаттай дэр нэгтгэж, хөөрхөн охиндоо М.Хайрмаа гэх нэр хайрласан мисс Д.Ариунцэцэг өдгөө Сингапурт амьдарч буй. “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд өрсөлдөн “Ард түмний мисс” алдрыг хүртсэн эгэл даруухан энэ бүсгүй олны нүдэнд төдийлөн өртөх дургүй. Эх орондоо ирэхээрээ томоохон арга хэмжээнд оролцож, реклам сурталчилгааны зураг авахуулаас бусад үед тун нууцлаг байдаг тэрбээр гэр бүлийн амьдралаа ихэд эрхэмлэдэг нэгэн. Тиймээс топ модель Д.Пүрэвсүрэнд чичлүүлэн байж Ц.Мянганбаяртай эхлүүлсэн амьдралдаа огтхон ч харамсдаггүй бөгөөд насны зөрүүтэй сонголт нь эд хөрөнгө бус чин сэтгэлийн хайр дээр тогтсон гэдгийг баталсаар ирсэн. Хэдийгээр эхнэртэй эрийн өвөрт шургасан гэх хэл амнаас болж хилийн чанадыг зориход хүрсэн ч гэлээ, өнөө цагийн мисс нэртэй шунал нь дэндсэн хүүхнүүд шиг элдэв брэнд гоёл шүтэж, “од” болохыг хүсдэггүй түүнд ам сайтай хүн олон байдаг юм билээ.
Юутай ч, энгийн амьдралыг илүүд үзэн охиноо өсгөж яваа мисс бүсгүй Сингапурт амар амгалан яваа. Тэрбээр саяхны нэгэн өдөр М.Хайрмаа охинтойгоо хамт зугаалсан тухайгаа найзууддаа сонирхуулсан аж. Даахиа үргээлгэсэн бяцхан охин нь толгойдоо алчуур зүүж сурсан төдийгүй үс нь ургаж байгаад ихэд баяртай яваа гэнэ. Д.Ариунцэцэг ч өдрөөс өдөрт өсч байгаа бяцхан охиныхоо ухаалаг, сэргэлэн занг ихэд үнэлдэг юм билээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 9 )
Singapored xezee iim zuzaan xuvcas umsuj bsan yum. Zuv medeelel oruulaach
yu genee jinhene hairaa eooe eleg hushluu urchger har yumand hairaar suusan geh geed bgaamuu bugsuu l hudaldsan shdee myngaagiin tsaraig har uuriinhuu tsarai nas suudriig hardaa iim ulgert hench itgehgui shuudee gj
saihan busgui gehdee buruu songolt hiisen
singa bish bish
Ene ohin ni huurhun yumaa.2 langiin haraad uruwdchihluu.harin zaluu nasiig .ene mynganbayr zawaan hun yumaa hugshun muuhai yum.eh ohin 2 yahawdee.emegtei hunii zowlon gej hicheen mungu bsn ch setgel dunduur yum bj l bgaa.mungu bugdiig shiidehgui
Ариунцэцэгээ чи залуу бас өнгөтэй ч бүсгүй.Хөгшин бузар амьтны доор хэвтсээр байгаад наад нүдний чинь гал цог бүүр унтарчиж.Өөрийн үеийн залуу халуун настай юмтай нийлж галтай цогтой яваач.Нүд чинь бөөн уйтгар гуниг.Ямар элэнцгийн чинь Мянгаад хайртай дуртай болох байхав дээ.Ийм сайхан насыг ингэж уйтгар гуниг зовлонгийн далайд живүүлж өнгө мөнгөнд дарагдаж явахаар өөрийнхөөрөө амьдарч хийморьтой шиг яваач.Чи миний хүүхэд болоосой.Мөчийг чинь хуга цохиж хэвтүүлж байгаад ч гэсэн Мянгаагаас салгаж залуу халуун амьдралаар амьдруулахсан.З
singa-d udiid iim huvtsastai yavahuu
solongost yum bishuu ain
paparatsi.mn deer solongosd sruj bgaa gsn bsnshdee