“Анод” банкны 6 эрхмийн гомдлыг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 17

“Анод” банкны гэх тодотголт хэргээр анхан шатны шүүхээс ял сонссон нэр бүхий 6 эрхмийн  давж заалдсан гомдлыг Нийслэлийн шүүх хэлэлцэж байна. Сануулахад,  Баянзүрх дүүргийн шүүхээс Анод банкны ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарт найман жилийн хорих ял, Н.Даваа, Гүйцэтгэх захирал асан Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял, Ганбаатар, Н.Оюунцэцэг нарт тус бүр таван жилийн хорих ял ногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийхээ араас Өршөөлийн тухай хуульд хамруулж Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын ялыг таван жил, Н.Даваа, Л.Уламбаяр нарт оногдуулсан ялыг  гурван жил, Ганбаатар, Н.Оюунцэцэг нарт оногдуулсан ялыг тус бүр хоёр жил болгон бууруулсан юм.  Гэхдээ1200 гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашигт харшилсан Анод банкны хэрэг төгсөх болоогүй, ийм маягаар үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top