Ор хоногийг мөнгө ”угаадаг” эмнэлгүүдийг шалгаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 09

ШӨХТГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн эмнэлгүүдийг шалгаж эхэлжээ. Энэхүү шалгалтаар улсын болон хувийн эмнэлгүүд ор хоногийн тоо болон эмчилгээний зардлыг буруу тооцдог гэх мэдээллийн дагуу шалгаж байна. Тодруулбал, эмнэлгүүд ор хоногийн тоогоо гүйцээлгүй гарсан иргэдийн мэдээллийг буруу мэдүүлж, 10 хоногийн мөнгийг улсаас авдаг байна. Мөн эм тариа дууссан хэмээн гаднаас авч хэрэглэдэг эмчлүүлэгчдийн зардлыг ч эрүүл мэндийн даатгалаас нь суутгадаг гэх мэдээлэл ШӨХТГ-т иргэдээс ирсэн учраас өнгөрсөн долоо хоногоос эхлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс шалгалтаа эхлүүллээ хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top