“Папараци” тоглолтоо дуусгав уу, үгүй юу л дараагийнхаа уран бүтээлд орсон “Х-Түц” продакшныхан энэ удаад драмын жүжиг сонголоо. Хэдэн жилийн өмнө “Аянгын бороо” эмгэнэлт драмын жүжгээр үзэгчдийг гайхашруулж байсан тэд “Гэгээн Муза” наадмаас шагнал гардсан түүхтэй. Тэгвэл өдгөө мөн л тайзны бүтээлээр бэлэг барих гэж буй хошин жүжигчид Тайванийн алдарт “Сэрүүн хасын нууц” жүжгийг амилуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Үзэгчид нь энэ тухай мэдээд “Та нарын өмнөх бүтээл үнэхээр сайн болсон. Харин энэ удаа бас л урд хөршийн жүжиг тоглох гэж байна. Яагаад тэр вэ” хэмээн асуужээ. Хариуд нь тус продакшныхан Дорнын бүтээлүүд утга агуулга сайтай, үзэгчдэд хүрэх өгүүлэмж нь хүртэл олон талтай гэдгийг онцолсон байна. Тэд жүжгийнхээ бэлтгэл сургуулилтын үеэр авахуулсан зургуудаа олонд хүргэсэн бөгөөд гавьяат жүжигчин Л.Баттулга эхнэртэйгээ хамт байгаа энэхүү агшныг уран бүтээлчид ихэд үнэлжээ. Юутай ч, тус продакшныхан шинэ жүжгээрээ тайзны урлагт тэсрэлт хийж чадна гэдэгтээ итгэлтэй яваа гэнэ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 3 )
”Шюэкө бүсгүйн хувь заяа” оауск-ны зохиол байна. Тиймээс жүжгийн явцад тус киног дахин дэлгэцнээ гаргавал улам хүч нэмнэ дээ.
сэрүүн хасын асар сайхан жүжиг шүү дээ амжилт хүсье
Za xujaa agluu oyunaataigaa niilj tuyag dvrees ni khasj bas x tvc ees zailuullaa shulam oyunaa xujaa agluutaigaa xujaa jvjigee toglo