С.Жавхлангийн эхнэр өөр хүнд “дурлажээ”

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 09

Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлангийн хоёр дахь эхнэр буюу уртын дуучин Г.Эрдэнэчимэг урлагийн ертөнцөд “Шуранхай” хамтлагаараа танигдсан нэгэн. Мэргэжил нэгт хоёр найзын хамт хэд хэдэн цомог гаргаж, тоглолт хийж явсан авьяаслаг бүсгүй оюутан ахуй цагтаа “Сүүлчийн улирал” дууг амилуулж байжээ. Хүүхдэрхүү төрх нь арилж амжаагүй улаан хацартай дуучин бүсгүй хотын ганган залууд “дурлаж”, хэрхэн хаягдан гансарч байгааг харуулсан сонирхолтой клипийг энэ дуунд хийлгэжээ.

Уг клипэн дээр дуучин бүсгүй үснийхээ өнгийг өөрчилж, даашинзныхаа мөрийг үе үехэн унагах нь анхаарал татаж байгаа ч жинхэнэ дурласан нэгний шаналанг харуулж чадсан гэлтэй. “Шуранхай” хамтлагт ороод үс, зүсээ тордон танигдахын аргагүй болсон дуучин Г.Эрдэнэчимэг огцом хувирсан шигээ ахиад л өөрчлөгдсөн. С.Жавхлангийн цайг чанаж, араг түшин байж охидоо төрүүлсэн дуучин бүсгүйн хэвлийд өдгөө гурав дахь хүүхэд нь бойжиж байгаа. Нөхрийнхөө зохион байгуулсан “Хамаг Монгол” тоглолтод уртын дуугаар ая барьсныг эс тооцвол, урлагийн тайзнаас холдсон монголжингоо бүсгүйд уран бүтээл хийхээс илүү үр хүүхэддээ анхаарах нь чухал санагддаг гэнэ лээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гоё инээмсэглэл(122.254.127.34) 2025 оны 03 сарын 13

Сайхан бүсгүй. Нүүрэн дэхь инээмсэглэл нь ”Сэтгэл нь үргэлж ингэж гэрэлтэж инээмсэглэж байдаг байх даа” гэж бодогдуулах юм.

1  |  0
сэтгэл хөдөлгөнө(122.254.127.34) 2025 оны 03 сарын 13

2 хүүхлийнхээ хамт 4-лээ монгол гэрт хүүхдээ асарч, хоолоо идэж, аргал түүж усанд явж байгаа нь үнэхээр сэтгэл хөдөлгөм сайхан бичлэгүүд шүү. Гайхалтай. Бидний монголчуудын сэтгэл тайван амар амгалан хөдөө нутгийн минь дүр зургийг харуулж чадсаан.

1  |  0
(202.72.245.73) 2025 оны 03 сарын 13

uhantai saihan l huhen bn zarim malnudan oorosdo ter gudamj bar savanda segselzej atsa garagsan huvtsasa omsoj tarsantaiga enger zuruulej yvahta taarsan ymnuudal muulj baiga biz. muulj baiga humuus eniig uhehdeech uhaarj amjilgui uhen hoorhiiloltoi humuus

1  |  0
saku(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

shal balai yumaa neeree durlachihsn ym bhdaa gj bodloo shdee hehehehe

1  |  0
ok(202.180.219.23) 2025 оны 03 сарын 13

emegtei hun nuuree budah esehee huwtsaslaltaa uuruu l medh heregtei shde.... shalihgui er l ehneriinhuu umsuj zuuhed hoshuu durdeg bh daa ailiin ohin jawhland ochood huuhd gargadg heregsel bolchihloo sh deee

1  |  0
Baatar(202.179.26.168) 2025 оны 03 сарын 13

Saihan busgui

1  |  0
Top