“Сэтгэлийн толь” нэртэй анхны цомгоо гаргаснаас хойш нэлээд хэдэн дуугаа дүрсжүүлж, “Хайлан” нэртэй кино зохиомж хийгээд авсан залуу дуучин А.Түмэн-Өлзий ирэх сард тайлан тоглолтоо олонд хүргэхээр төлөвлөжээ. Өвөрмонголын уран бүтээлчдээс хамтарч ажиллах санал хүлээн авч, чамлахааргүй амжилттай яваа дуучин бүсгүй энэхүү тоглолтоороо “Сэтгэлийн толь”-оо уудлах гэнэ. Уртын дуучин бүсгүй өмнө нь Э.Төрмандахтай хамтран дуулж, цомог хүртэл гаргаж байсан гэдэг.
Харин өөрийн уран бүтээлээс бүрдсэн анхны цомгоо гаргасан даруйдаа төрөлх нутаг Завхандаа очиж тоглолт хийжээ.
А.Түмэн-Өлзий анхны бие даасан тоглолтдоо нэгэн үеийн уран бүтээлчид болох залуу дуучдыг урих бөгөөд өөрөө ардын болон уртын дуу, поп дуугаар үзэгч сонсогчдоо баярлуулахаар зэхэж яваа гэнэ. Түүний тоглолт ирэх сарын дундуур Монгол бөхийн өргөөнд болох юм байна.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 2 )
Goe duuldag ohin baina le amjilt husie
Goe duuldag ohin baina le amjilt husie