Олныг түгшээсэн гэмт хэрэг сүүлийн үед шил шилээ даран гарах болсноос үүдэн холбогдох байгууллагаас нь ард иргэдийг сонор сэрэмжтэй, аюул ослоос урьдчилан сэргийлж байхыг анхаарууллаа. Мөн гэмт хэргийн гаралтыг судалгаагаар тогтоосон бөгөөд хөдөө орон нутагт хүн амины онц ноцтой хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг дурджээ. Тухайлбал, гэмт хэргийн гаралт нэг сарын дотор хоёр дахин өссөн дүн гарсан байна. Шинэ он гарсаар өнгөрсөн хоёрдугаарын сарын хэмжээнд 2327 гэмт хэрэг бүртгэгдсэн бол, дараа сард нь 4295 болж өсчээ. Хоёрдугаар сарын байдлаар гэмт хэргийн улмаас 134 хүн амиа алдсан аж.
Харин гуравдугаар сард 326 хүн гэмт хэргийн золиос болж хорвоог орхисон байна. Онц ноцтой гэмт хэргийн гаралт огцом нэмэгдэж буй шалтгааныг мэргэжилтнүүд нийгмийн амьдрал, ард иргэдийн ядууралтай холбож тайлбарлажээ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )