Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ хэмээдэг. Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер нэгэн цагт дэлхий даяар "Төмөр хатагтай" хэмээн нэрлэгдэж улстөрийн тавцанд ноёрхолоо тогтоож байлаа. Гэвч тэр өчигдөр 87 насандаа өвчний учир таалал төгссөн юм. Тэрээр дэлхийн алдарт улстөрч эмэгтэйчүүдийн эгнээнд үеийн үед үлдэх алдраа өөрөө бий болгож чадсан юм. Маргарет Тэтчер Их Британы засгийн газрыг 11 жил толгойлсон билээ.
Сэтгэгдэл ( 1 )
jinkhene turiin mundag khun baisan daa