МЗХ-ны удирдлагууд хөдөө орон нутгийн залуучуудтайгаа уулзаж, аймгийн залуучуудын чуулга уулзалтыг хийж байгаа. Тэгвэл энэхүү чуулганы хүрээнд өрнөсөн сонирхолтой үйл явдал, мэдээллээс үзвэл өнгөрсөн сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн тамхины тухай хуулийг тус аймаг бүр хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн гэнэ. Мөн чуулганы үеэр Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь аймгийн хөгжлийн талаарх илтгэлдээ аймгийн 2016 он хүртэлх бүтээн байгуулалтын төлөвлөгөөг гаргаж, түүнд залуучууд хэрхэн оролцох мэдээллийг илүү онцолж, Сүхбаатар аймгийн сүүлийн дөрвөн жилд гаргасан амжилт, бүтээн байгуулалтыг давсан илүү ажлуудыг хийхээр төлөвлөснөө танилцуулсан байна. Аймаг сумдын төлөөлөл болсон 200 гаруй залуучууд цаашид тэднийг удирдаж ажиллах залуучуудын тэргүүлэгч гишүүдээ сонгож эхэлсэн байна.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )
Unen yum bna lee nudeeree harsn shuu