“Хонх” хамтлагийн дуунуудыг “Madness” өмчиллөө

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 08

1990-ээд оны тэртээ Ардчиллын төлөө цохилох зүрхтэй хэн боловч “Хонх” хамтлагийн дуунуудаас эрч хүч авдаг байсан гэхэд хилсдэхгүй биз. Тэгвэл тус хамтлагийн хит дуунуудыг “Madness” хамтлагийнхан дуулж, өөрсдийн хэв маягаар олонд хүргэх гэнэ. Хамтлагийн ахлагч Ч.Оюунсайхан нэрт сэтгүүлч, дуучин С.Цогтсайханы төрсөн ах С.Майбаяраас энэ зөвшөөрлийг албан ёсоор авсан аж. Энэ дагуу дуу бичлэгийн студид эхний хэдэн дуугаа бичүүлэх болсон байна.

Үүнээс гадна тус хамтлагийн уран бүтээлчид “Харш” хамтлагийн дуучин асан Ц.Энхтүвшингийн уянгын поп дуунуудыг дахин сэргээж дуулахаар түүний дотны найз жүжигчин Амбийгаас зөвшөөрөл авч охинтой нь хамт нэгэн дууг дуулжээ.
    
Энэхүү хоёр гайхалтай уран бүтээлчийн олонд хүрсэн болоод дуулж амжаагүй  шилдэг дуунуудыг нь сэргээн дуулахаар зэхсэн “Madness” хамтлагийнхан өвөрмөц тоглолт хийх тухайгаа саяхан ам алджээ. Мөн тэд Япон улсад зохиогдох “Хаврын баяр” урлагийн наадамд оролцох урилга гардсан гэнэ шүү.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
8989(118.72.252.112) 2025 оны 03 сарын 13

chadwarlag hamtlag shtee madness.sain duulj olond hvrgeh bh gej bodoj bna.neg udur hiotyn gudamj 2 iig ni sonsoh durtai

1  |  0
ааа(202.9.47.132) 2025 оны 03 сарын 13

хаа хамаагүй хүмүүсээс зөвшөөрөл авах юм даа.Би Жавхланг бага сага танина надаас зөвшөөрөл авч дууг нь дуулвал дуулаарай

1  |  0
УЖАЖАӨ(202.179.22.32) 2025 оны 03 сарын 13

ХОНХЫН ЭНХБАЯР ГЭДЭГ ХҮНЭЭС ЗӨВШӨӨРӨЛ АВДАГГҮЙН БАЙХДАА

1  |  0
УЖАЖАӨ(202.179.22.32) 2025 оны 03 сарын 13

ХОНХЫН ЭНХБАЯР ГЭДЭГ ХҮНЭЭС ЗӨВШӨӨРӨЛ АВДАГГҮЙН БАЙХДАА

1  |  0
Top