Төрийн соёрхолт Ц.Бавуудорж намын салхинд “хийсчээ”

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 08

МҮОНРТ-ийн удирдах албан тушаалтнуудын халаа сэлгээ одоо хэр нь зогсоогүй бололтой. Томоохон дарга нар нь аль хэдийнэ солигдсон энэ газарт “хурган дарга” нарын өрсөлдөөн газар авч, намаараа талцан хуваагдах моод дэлгэрчээ. Үүнээс улбаалан нэг намаар овоглож яваа нөхөд цээж дэлдэн ханхайж, хуучцуулаа ад үзэн ажлаас нь халуулах болсон байна. Энэ мэт намын салхинд “хийсч”, ажлаасаа халагдсан нөхдийн тоонд  Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж багтжээ. Тэрбээр төр барьж буй Ардчилсан намын нэрээр халхавч хийсэн нэгэн ажилтныхаа “алтан хошуу”-нд өртөж, халагдах өргөдөлдөө гарын үсэг зурахаас өөр аргагүй болсон гэнэ.

Түүний нэгэн адилаар тус телевизийн Эрүүл мэнд, спортын албаны дарга болох МЗЭ-ийн шагналт, богино өгүүллэгийн мастер М.Эрдэнэбат ч ажлаасаа гарчээ. Ийнхүү ярихгүй шалтгаанаар ажлаа өгөхөд хүрсэн зохиолч М.Эрдэнэбат гомдол гарган шүүхэд хандахаар зэхэж байгаа бол Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж нэгэн хувийн компанид ажиллах болсон байна.

С.Цахиур

Top