Бааварын ээж Хууль зүйн сайдад хандах гэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 08

Хорих ангид саатуулагдаж байхдаа гал шатсан дуучин Ш.Батбаяр буюу Бааварын биеийн байдал арай дээрдэж байгаа гэнэ. Харуул хамгаалалтаас ангижирч, хэвлэлийнхэнтэй чөлөөтэй уулзах болсон ар гэрийнхэн нь нэлээд хатуу байх сууринаас мэдэгдэл өгч байгаа. Ялангуяа дуучин залуугийн ээж “Хүүтэй минь ёс бусаар харьцаж, гав гинжээр түрий барьсан албан хаагчид өнгөрсөн хугацаанд нэг ч удаа ирж уучлалт гуйгаагүй. Миний хүү өөрийгөө шатаах ухамсар дорой хүн биш, удам судраа яривал манайх угсаа гарал сайтай. Ээжийгээ түшиж, асарч халамжилдаг сайн хүү минь амьд мэнд байвал хөгшин би үхэхэд гомдолгүй” хэмээн учирлаж сууна.

Хэдийгээр таагүй хэрэгт холбогдон өргөст торны цаана суух дээрээ тулаад байсан ч тэрбээр энэ бүх асуудалд эх хүний халуун сэтгэл, гашуун нулимсаа нууж чадалгүй хүүгээ өмгөөлж байгааг буруутгах ёсгүй юм. Өөрөө ч хоолоо идэж чадахааргүй хүнд өвчтэй байгаа Бааварыг асран дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр шаналж яваа энэ эх ирэх долоо хоногт Хууль зүйн сайдад өргөдөл гарган, өөрийн биеэр очиж уулзах гэнэ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яяя(202.179.27.123) 2025 оны 03 сарын 13

Үрээ гэсэн эх хүний сэтгэл хүүгээ муу үйл хийсэн ч хайрласан хэвээр л байна. хэцүү юм даа.

1  |  0
ааа(202.9.47.132) 2025 оны 03 сарын 13

Тэмүүжин дээр очоод нэмэргүйээ.

1  |  0
unshigch(182.160.59.174) 2025 оны 03 сарын 13

Temuujin said huleej avaasai bilee!!!

1  |  0
Top