Рок попын ертөнцөд ах дүү уран бүтээлчдээс бүрдсэн “Хурд”, “Чоно” гэх хоёр хамтлаг бий. Багагүй хугацаанд уран бүтээлээ туурвиж буй авьяаслаг ах дүүс энд тэндхийн арга хэмжээнд уригдаж, хэдийд ч орлого сайтай байдгаараа алдартай. Тэгвэл энэ бүх мэдээллийг олж уншсан УИХ-ын гишүүн асан Д.Жаргалсайхан нэгэн онигоо шиг яриа гаргасан байдаг. Тухайлбал, нэг салбарт зүтгэж буй ах дүү хамтлагийн тухай мэдээд мань эр битүүхэндээ гайхширч “Ах дүүс юм бол юунд хоёр хамтлаг байгуулсан юм бэ. Тэртээ тэргүй, нэг салбарт ажиллаж байж хамтдаа л байх хэрэгтэй шүү дээ. Үгүй, ер нь тэд нийлээд “Хурдан чоно” гэсэн хамтлаг байгуулбал илүү амжилт олно шүү” хэмээн нөхөддөө хуучилжээ.
Энэ үгийг нь сонссон найз нөхөд нь эсэргүүцэж “Таны бодлоор, хурдан чоно амжилтын оргил руу хар хурдаараа давхина гэсэн үг үү. Тэгвэл та яагаад компаниа “Буяны нүгэл” гэж нэрлээгүй юм бэ” хэмээн даапаалж, түүний уурыг барсан тул эгээ л зодолдоогүй юм байх. Үнэндээ, эрхэм гишүүн маань энэ олон хамтлаг, дуучдын нэрийг тогтоож чадахгүй болохоор ийнхүү нэгтгэх санаатай байсан гэнэ лээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 2 )
chi ineehees oor yu ch hiij chadkuu
Хахаха сайхан инээлээ