Рок попын ертөнц дэх мэдээ мэдээллийг цаг алдалгүй үзэгчдэд хүргэх их ажлыг амжуулж буй хөтлөгч Т.Өөдөө ээж болоод удалгүй “M-Galaxy” студидээ эргэж ирсэн билээ. Нэлээд жин нэмсэн ч урьдын цоглог төрхөө гээгээгүй түүнийг харж танимхайрсан залуус “Үсээ өнгө өнгөөр будуулж, янз бүр болгодог хүүхэн мөн үү. Одоо бас хэзээ халзан толгойтой гүйж явах бол” гэж ярилцжээ. Үүнийг нь сонссон Т.Өөдөө ч шулуухан хариулт өгч “Би ахиж үсээ хусуулахгүй ээ” гэсэн аж.
Нээрээ ээж болоод намба суусан хөтлөгч бүсгүйд одоо тэгж үсээрээ “наадах” сонирхол нэг их төрөхгүй байлгүй дээ. Харин стиль имижийн хувьд нэлээд зоримог шийдвэр гаргана гэдэгтээ итгэлтэй байгаа гэсэн шүү. Ялимгүй жин нэмж, намбалаг харагдах болсон жүжигчин бүсгүй маань дуулах хүслээ хэдийнэ умартаж орхиод хөтлөгчийн ажилдаа шимтэж яваа. Жүжигчин Ч.Ундралтай хамт нэг хэсэг Оросын алдарт “Тату” хамтлагийг дуурайж дуулдаг байсан үеийг нь сануулахаар “За, тэр ч яахав. Угаасаа уран бүтээлч хүнд юм юманд авьяас чадвараа сорих хүсэл сонирхол байдаг шүү дээ” гэж ирээд л өмөөрдөг аж.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 2 )
aiaar naasan ene chine ugaasa sem srm biee vneldeg bsan manai saund neg amaar bvdvvn namxan xogshin yumtai irj orood daraa ni buudald orj bsan
oo bi bodohdoo hujaatai yvaldaj baigaad usee husuulsan ym boluu gej bodloosht