Хууль бусаар хил давуулан гаргасан Тираннозавр батаар үлэг гүрвэлийн ясыг АНУ-аас Монгол Улсад буцаан олгохтой холбоотойгоор байгуулах “АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээ”-ний төслийг дэмжлээ. Уг гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлд олгохоор тогтлоо. Тираннозавр батаар үлэг гүрвэлийн ясыг АНУ-аас Монгол Улсад 2013 оны 5 дугаар сарын 7-нд Нью-Йорк хотноо хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )