Москва хотын Их театрын бүжгийн урлагийн уран сайхны удирдагч нэрт бүжигчин Сергей Филиний нүүр ,нүд рүү санаатай хүчлээр шүршиж гэмтээсэн гэмт этгээдүүдийг илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсээр байгаа билээ.
Мөрдөн байцаалтын явцад бүжигчин Павел Дмитриченко уг хэргийг захиалагч болох нь тогтоогджээ.
Уг хэргийг Юрий Заруцкий гардан гүйцэтгэсэн байна.Мөн хэргийн газарт тэдэнтэй Андрей Липатов хамт байсан ажээ.
Тус хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Заруцкий, Липатов нар нь Москва орчмын Ступин тосгонд Их театрын хоршоололын байшинд амьдардаг юм байна.
Хүчлээр хорлонтойгоор Сергей Филиний нүүр лүү шүрших даалгавар өгсөн захиалагч Дмитриченко өөрөө түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан мэргэжил нэгтэй бүжигчин юм.
Тэрээр тайзан дээр “Догшин Иван”,”Спартак”,”Хунт нуур” балетуудын гол дүрд тоглож байжээ.
Мөрдөн байцаалтын явцад өдгөө 28 настай Дмитриченко уг халдлагыг гүйцэлдүүлэхээр Юрий Заруцкий нарыг 50 000 рублиэр хөлсөлсөн нь тогтоогдоод байгаа юм.
Өөрөөр хэлбэл ядмагхан бодолтой тэрээр хувийн атаархал хорсол,дэлхийд алдартай театрт эзлэх эхнэрийнхээ нэр төр, байр суурийг иймхэн хэдэн цаасаар үнэлэж шоронгийн хаалгаа гүйцэд хаагүй экс ялтаны халаасны мөнгийг “түр” бэлдэж өгчээ.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )