Ваннеса Мэй бол нэрд гарсан хийлч,хөгжмийн зохиолч нэгэн билээ.Түүний цахилгаан хийлийн сонгодог дуугаралтын нийлэмжийг \violin techno-acoustic fusion\ гайхамшигтай зохиомжилсон тоглолтууд нь олон мянган үзэгчдийг аялгуу тансаг эгшгээрээ урин залж байдаг билээ.
Ванесса-Мэй Ванакорн Николсон \Vanessa-Mae Vanakorn Nicholson\ 1978 оны 10 сарын27-нд Сингапурт Тайланд эцэг,Хятад эхийн охин болон мэндэлжээ.
Түүнийг 4 настай байхад нь эцэг,эх нь салж бяцхан охин эхийн хамт Англи орныг зорьсон байна.
Энд суурьшсаныхаа дараа нь эх нь Английн хуульч Грэм Николсонтой гэр бүл болсон юм.
Ваннеса Мэй гурван настайдаа төгөлдөр хуур тоглож сурсан бөгөөд хойд эцэг нь түүнийг хийлээр тууштай хичээллэхийг ятгажээ.
Ердөө есөн настайдаа тэрээр анхны тоглолтоо хийсэн бол жилийн дараа филармони оркестртэй тайзан дээр байлдан дагууллаа. Ванесса хатан хааны хөгжмийн коллежийн хамгийн бяцхан сурагч байв.
1991онд Ваннеса Мэй хамгийн анхны «Violin» пянзаа худалдаанд гаргасны дараа 1992 онд “Zeta” цахилгаан хийлээрээ тоглож эхлэсэн юм.
Түүний 1994 онд бичүүлсэн анхны поп цомог болох «The Violin Player» нь худалдаанд гармагцаа хит болж 20 гаруй оронд амжилттай борлогджээ.
1996 онд тэрээр «BRIT Awards»-ийн хамгийн шилдэг эмэгтэй дуучнаар\ Best Female Artist\ тодорсон нь энэ нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны сонгодог урлагийн төлөөлөгч болжээ.
Мөн 1997 онд Ваннеса Мэй Гонконгт болсон тус улс Хятадын Их гүрэнд дахин нэгдсэний ёслолын ажиллагаанд урилгаар оролцохдоо «China Girl» цомгийн дуугаараа ёслолын ажиллагааг өндөрлөж Хятад угсаатайгаа тунхаглаж байжээ.
Энэхүү тоглолтын дараахан тэрбээр хоёр дохь техно-акустик цомог болох «Storm»-ийг гарган өөрөө дуулж амилуулжээ. Дараа нь удалгүй «The violin Player» болон «The Original Four Seasons» сонгодог аялгуут цомгоо үргэлжлүүлэн гаргасан байна.
Ваннеса 2001 онд поп-альбом «Sebject To Change», 2002 онд шилдэг зохиомжийн түүвэр «The Best Of Vanessa Mae» цомгоо худалдаанд гарган хөгжмийн ертөнцийн “Акулуудын” атаархал,бахарлыг аль алиныг нь эзэмдэх болжээ.
2004 онд түүний гаргасан «Choreography» цомог нь өмнө гаргасан сонгодог болон техно-акустик чиглэлээс өөр орчин үеийн хөгжмий шинэ урсгалуудын нэг арт-рок чиглэлийн аялгуугаар баяжсан байдаг.
Хөгжмийн урлагийн нэрт судлаач,шүүмжлэгчдийн дунд түүний гайхам амжилтыг бахдахийн зэрэгцээ сонирхолтой шинэлэг, цахилгаан хийлийн найруулга-зохиомж нь сонгодгийг “хуурамчаар дуурайн” гутаалаа гэсэн хандлага мэр сэр байдаг.
Энэ бүгдийг сонссон Ваннеса эмзэглээгүй бөгөөд “ Хэдийгээр үүнд үнэний хувь байгаа ч эрхэм хүндэт судлаачид аугаа их хөгжмийн бүтээлийн нэг ч нотыг өөрчлөх боломжгүй зохиогдсон гэдгийг дахин сануулахсан.Баяжуулж харин болно шүү дээ” гэж хэлсэн байдаг.
Ванесса Мэйгийн хувьд хийл хөгжим нь хамгийн эрхэм нандин зүйл нь бөгөөд хаана ч түүнээсээ салахгүй авч явахдаа хэзээ ч тээршааж байгаагүй ажээ.
“Guadagnin” хийцийн алдарт хийл хөгжмийг түүнд аав,ээж нь дуудлага худалдаанаас 15 000 фунт стерлингээр худалдан авч өгсөн түүхтэй.
Алдар хүнд авчирсан энэ хийлээ 1995 онд хулгайд алдсан ч азаар тун удалгүй олж авсан байдаг.
Ванессагийн бас нэг мөрөөдөл нь зөвхөн хөгжмийн тайзан дээр алдарших биш
спортын салбарт хүчээ сорих явдал юм.Оросод цастай өвлөөр айлчлан тоглох дуртай тэрбээр 2014 оны Сочийн өвлийн Олимпийн тоглолтонд уулын цанын төрлөөр Тайландын шигшээ багийн гишүүний хувиар оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа билээ.
Тэрээр хэдийгээр Английн иргэншилтэй ч төрсөн эцэг нь Тайландын иргэн тул алдарт хийлч Тайландын ОУОХ-нд хандсанаар нааштай хариу авч чадсан байна.
“People” сэтгүүл “ –ээс нэрлэсэн “Дэлхийн хамгийн сайхан 50 эрхэм”,” FHM” сэтгүүл “-ийн “Дэлхийн хамгийн сайхан 100 эмэгтэй”-н тоонд Ванесса Мэйгийн нэрийг жагсаажээ.
Л.Мөнхбат

Сэтгэгдэл ( 1 )
аугаа хийлчин хувьд олимийпид барианд хоцорч ирэхсонин гэж үү? цана чаргаа болии.Банессаги