Монголын загварын ертөнцөд эсгийгээр хувцас урлаж, бүр ноолуур шиг болтол нь хувиргаж чаддаг эрэгтэй дизайнер бий. Түүнээс өөрөөр эсгийг энгийн даавуу мэтээр ашиглаж, тансаг хэрэглээнд оруулж чадсан хүн одоогоор байхгүй байгаа. Маш нарийн аргаа боловсруулсан эсгийн дээр элдэв янзын хээ хуар, цоолбор хийх дуртай Д.Овдогмэд дизайнерийн бүтээлүүд дахин давтагдашгүй байдгаараа бусдаас ялгардаг юм билээ. Өнгөрсөн жил өвөрмөц шоу тоглолт хийж, загварын “акул”-уудыг гайхашруулсан тэрбээр гадаадад амьдарч байгаад саяхан иржээ.
Улмаар өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн шилдэг загваруудаа олон танилцуулахаар зэхэж, ойр тойрныхонтойгоо уулзаж яваа сурагтай. Топ моделиудтай найзалж, загварын ертөнцийн шилдэг дизайнеруудын нэгд тооцогддог Д.Овдогмэд ажлаас өөрөөр олонд танигдахыг хүсдэггүй нууцлаг залуу. Ялангуяа гэр бүлийн тухайд ярих зүйл хомс байдаг залуухан, царайлаг дизайнерыг сонирхох бүсгүйчүүд цөөнгүй ч тэрбээр энэ тал дээр өөрийн гэсэн бодолтой явдаг гэсэн шүү.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 5 )
hed heldiins
hed heldiins
hed heldiins
zohion buteegch Ariunaagiin derged bol arai deer setgej chadsan baina . Amjilt husie
zohion buteegch Ariunaagiin derged bol arai deer setgej chadsan baina . Amjilt husie