Дэлхийн хүн төрөлхтний хайр дурлалын бэлэг тэмдэг болсон “Ромьео & Жульетта” жүжгийг бид мюзикл хэлбэрээр нь сонирхох гэж буй. Алдарт зохиолч Уильям Шексперийн энэхүү бүтээлийг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар тайзнаа тавих тухайгаа аль хоёр жилийн өмнө дуулгасан ч хэлсэн амандаа хүрээгүй. Тэгвэл үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн алдарт жүжгийг монголын тайзнаа мюзикл хэлбэрээр тавихад бэлэн болжээ. Улаан хивсний ёслолын арга хэмжээгээр жүжгийн нээлт тун ч сонирхолтой болох бөгөөд Францын нэрт хөгжмийн зохиолч найруулагч Жэрард Пресгурвичийн хөгжим, “Сонгодог мюзикл” продакшны найруулагч З.Лхагвадоржийн найруулгаар үзэгчдэд хүргэх нь. 350 гаруй уран бүтээлчийн хүч хөдөлмөр шингэсэн энэхүү мюзикл 200 мянга гаруй ам.долларын өртгөөр бүтсэн аж. Тиймээс тасалбарын үнийг 100 доллараар тогтоосон байна.
Ромьеогийн дүрд “А-Capella” хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттад “Классик жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг, өрлөг эхэд МУГЖ, дуучин Б.Сарантуяа, ноён Капулетэд дуучин Б.Цогтдэлгэр, хатагтай Капульетэд УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах нар тоглож байгаа бөгөөд жүжигчид 50 гаруй дуу дуулах ажээ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 4 )
zugeer l mongolooroo bai l daa am. dollar ntr ch geh shig ... mongold hiij baij tugruguur l butej bga biz dee inkeed durgui huregchdiin
tegeed daraa jil onii shildeg geed yvah baih odoo ued dundchuud uzdeg ganct zuil hoshi s*** shuu
za urlag yum gehdee naadah chin erduu 3000 garui hun uzne
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээс худ****дан аваарай. Дэлгэрэнгүй 88226272