Бөмбөгөрөөс эртний хүний муми олдлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 05

Манай улсад эртний олдворууд ихээхэн илэрч байгаа. Гэхдээ ихэнхийг нь орон нутгийнхан ухаж сүйдэлсэн учраас бага хэмжээний булшнаас олддог түүх дурсгалын зүйлс эвдэрч хэмхрэх, гараас гар дамжуулан худалдагдан алга болсоор байгаа аж. Саяхан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрээс эртний хүний муми олдсон байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр алтны нинжа нар булш тонох гэж байна гэсэн мэдээллийн дагуу шалгахад эртний хүний муми олдсон байсан аж. Эл түүхийн ховор зүйлийг судлахаар мэргэжлийн баг томилогдсон бөгөөд тэд Бөмбөгөр сумын нутагт очиж Засаг дарга болон Тамгын газрын ажилтнуудтай уулзан нөхцөл байдалтай танилцаад байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.194.115.157) 2025 оны 03 сарын 13

бөмбөгөр гэхээр нь шатдаг бөмбөгөр л юм бх гэж бодлоош дээ

1  |  0
яяя(202.179.28.97) 2025 оны 03 сарын 13

ккк.Бөмбөгөр худ****дааны төв гэж бодлоо. гайхлаа ш дээ

1  |  0
Оч(203.160.55.2) 2025 оны 03 сарын 13

З****ьтай наасан хотын Бөмбөгөр захаас юм байх гэж бодлоо ш дээ. Баян**********р аймгийн Бөмбөгөр сумаас нтр гээд биччихгүй дээ

1  |  0
Top