Гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ алс холын Ирландад урлагийн менежментийн чиглэлээр суралцаад ирсэн. Жилдээ хоёр удаа эх орондоо ирж нийтийн дуучдын тоглолтыг зохион байгуулдаг тэрбээр өөрийн уран бүтээлийг олонд дэлгэхээр болжээ. “Монголын тухай” нэртэй бие даасан тоглолтоо хийхээр зэхэж буй гавьяат жүжигчин маань урын санд буй хит дуунуудаасаа гадна сүүлийн жилүүдэд гаргасан шинэ уран бүтээлээсээ ч хүргэх гэнэ.
Фэн эмээгийнхээ хуурай хүү нь болж,үзэгч олныхоо алга ташилтад умбаж явсан Ч.Бат-Эрдэнэ холын орноос сурч мэдсэн бүхнээ энд тайлагнах бололтой. Урлагийн менежментийн чиглэлээр ном хүртэл гаргаж, өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн дуучин залууг соёлын байгууллагын дарга болохыг санаархаж байна хэмээн хардах хүн цөөнгүй таарсан. Гэвч түүний хувьд уран бүтээлээсээ холдохыг хүсэхгүй байгаа гэх бөгөөд цаашид нийтийн дуучдыг продюссерлэж, шоу тоглолт зохион байгуулах ажилд анхаарна гэдгээ дуулгалаа.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 4 )
ЭНЭ МАНГАР БУРУУ ХООЛОЙТИЙН ТОГЛОЛТЫГ ЯМАРЧ ТЭНЭГ ҮЗЭХГҮЙ ДЭЭ БИ ЛАВ БИЛЕТ ЗҮГЭЭР ӨГСӨН Ч УРААД ХАЯНА
ЭНЭ МАНГАР БУРУУ ХООЛОЙТИЙН ТОГЛОЛТЫГ ЯМАРЧ ТЭНЭГ ҮЗЭХГҮЙ ДЭЭ БИ ЛАВ БИЛЕТ ЗҮГЭЭР ӨГСӨН Ч УРААД ХАЯНА
Hooloi gej hosnnog eniig hen uzeh ve de gavyiat geed baigaa umnuus ni ichij baina
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээс худ****дан аваарай. Дэлгэрэнгүй 88226272