“Дэлхийн мөрөөдлийн гүнж”-ийн аав нэртэй боксчин байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 04

“Мисс Монголиа-2010” тэмцээнээс “Оюунлаг мисс” өргөмжлөл хүртэн Малайзын Kuala Lumpur хотод зохиогдсон “Miss Tourism International” тэмцээний World Final-ийн топ 5-д үлдсэн Б.Борголжин “Дэлхийн мөрөөдлийн гүнж” болж байсан удаатай. Таван тивийн 60 гаруй орны сайхан бүсгүйчүүдтэй өрсөлдөн оюун ухаан гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа тэргүүлсэн тэрбээр өдгөө фото моделийн чиглэлээр ажиллаж буй. БНХАУ-ын Шанхайн их сургуулийн Хятад хэл соёлын коллежийг 2008 онд амжилттай төгсч, улмаар хуульч мэргэжил эзэмшихээр шамдаж яваа мисс бүсгүйг эрлийз царайтай хэмээн өөлөх хүн цөөнгүй.

Гэр бүлийн амьдралаа ихэд нууцалдаг мисс бүсгүйн аав нь алдарт Барселоний олимпийн хvрэл медальт, боксчин Н.Баярсайхан гэдгийг мэдэх хүн цөөн. Б.Борголжин ихрийн өрөөсөн бөгөөд нялх багад нь хаяад явсан аавдаа ихэд гомддог бололтой. Мисс Н.Чулуун-Эрдэнийг дагаад ихэр хүүхэд, эхнэрээ орхиж одсон боксчин залуу ч хоёр дахь амьдралдаа алдсан нэгэн. Гэр бүлээс нь салган, эцэг эхэд нь хөөгдөн байж Н.Баярсайханыг өөрийн болгосон мисс Н.Чулуун-Эрдэнэ хожим нь хоёр хүүхэд, нөхрөө хаяад Хөвсгөлийн хуульч залууг дагаад арилсан гэдэг.

Харин боксчин эрийн том охин Б.Борголжин өдгөө сайхан бүсгүйн титэм зүүж, загварын ертөнцөд амжилт гаргаж яваа нь энэ. Тэрбээр сайхан амьдралын үндэс нь гэр бүл, ялангуяа сайн нөхөртэй болж чадвал эмэгтэй хүн аз жаргалтай байна гэдгийг хэлэх дуртай. Магадгүй, өнгө мөнгөнд хууртаад одсон аавдаа гомддог болохоор ийн хэлсэн байж ч мэднэ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
asdfghjk(49.0.201.124) 2025 оны 03 сарын 13

ovormots torhtei goyo ohin bna aa.

1  |  0
Өндөр болгох нууц(202.5.202.21) 2025 оны 03 сарын 13

Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээс худ****дан аваарай. Дэлгэрэнгүй 88226272

1  |  0
DAVE(202.70.40.94) 2025 оны 03 сарын 13

Ganaa egchiin 2 ihriin ohin ni iim saihan ohin bolson bn shd. nuguu iher ni hyy bdg yum. Y**tchgui Bayarsaihan gaviyatiin ohin shd.

1  |  0
Нараа(27.123.213.62) 2025 оны 06 сарын 16

Одоо охин нь мисс болохоор миний охин гэх байлгүй. Тэр хаяад явсан аавыг аав гэх хэрэггүй ээ. Насаараа л аавгүй гэж хэлэгдэн ааваа санан их л хэцүү байсан байхдаа.

1  |  1
zochin(122.201.18.21) 2025 оны 03 сарын 13

pretty girl

1  |  0
nmn(202.72.245.122) 2025 оны 03 сарын 13

uneheer pretty...

1  |  0
Top