Зэвсэглэсэн этгээдүүдийг олтол онц байдал зарлаж сургууль, цэцэрлэгийг хаалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 04

Ховд аймгийн Булган суманд цагдаагийн алба хаагчийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарсан. Сануулахад ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөрийг гэмт этгээдүүд  буудаж хөнөөгөөд зугатасан хэрэг гарсан билээ. Хэргийн газраас зугатсан зэвсэгт этгээдүүдийг олоогүй бөгөөд шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа хэмээн цагдаагийн газраас мэдээлсэн.

Тэгвэл Ховд аймгийн хорих 457 дугаар ангиас оргосон хоригдлуудыг энэ хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм. Эдгээр гэмт этгээдүүд нь цаашид ямар ч хэрэг үйлдэж магадгүй учраас Ховд аймгийн Булган суманд онц байдал тогтоожээ. Түүгээр ч зогсохгүй сургууль цэцэрлэгийг түр хаагаад байгаа аж. Тус суманд тогтоосон онц байдал нь гэмт хэрэгтнүүдийг олтол үргэжлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top